Posts

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Image
Тогтвортой хөгжил гэж юу вэ? - Тогтвортойгоор хөгжинө гэдэг нь одоогийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үр хойчийн хэрэгцээгээ хангах чадварыг нь үгүй хийлгүйгээр хөгжихийг хэлнэ. - Тогтвортой хөгжил гэдэг нь улс орон, нийгмийн хувьд эдийн засгийн хэрэгцээг хангахдаа хүрээлэн буй орчиндоо хор хохирол учруулахгүй байх тэнцвэрийг хэлнэ. Тогтвортой хөгжлийн бодлогын хувьд анхааран авч үзэх ёстой гол элементүүд юу вэ? - НҮБ-с танилцуулсан Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ) гурван элементэд хуваасан дараах үзүүлэлтүүд бүгд хангагдсанаар улс орны тогтвортой хөгжил бүрдэнэ гэж үздэг. Үүнд: 1. Нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд: - Нийгмийн бүлгүүдийн бүтэц, харилцаа, тэнцвэр - Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээлэлд нэвтрэх боломж, мэдээллийн аюулгүй байдал - Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэнд, шим тэжээлтэй хүнсний хүртээмж, хүнсний аюулгүй байдал - Санхүүжилтийн эх үүсвэр, амьдрахад хүрэлцээтэй цалин хөлс, амьдралын өртгийн судалгаа, хүртээмжтэй зээли...