Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

  • - Тогтвортойгоор хөгжинө гэдэг нь одоогийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үр хойчийн хэрэгцээгээ хангах чадварыг нь үгүй хийлгүйгээр хөгжихийг хэлнэ.
  • - Тогтвортой хөгжил гэдэг нь улс орон, нийгмийн хувьд эдийн засгийн хэрэгцээг хангахдаа хүрээлэн буй орчиндоо хор хохирол учруулахгүй байх тэнцвэрийг хэлнэ.
  • Тогтвортой хөгжлийн бодлогын хувьд анхааран авч үзэх ёстой гол элементүүд юу вэ?
  • - НҮБ-с танилцуулсан Байгаль Орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ) гурван элементэд хуваасан дараах үзүүлэлтүүд бүгд хангагдсанаар улс орны тогтвортой хөгжил бүрдэнэ гэж үздэг.

Үүнд:

1. Нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд:
  • - Нийгмийн бүлгүүдийн бүтэц, харилцаа, тэнцвэр
  • - Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээлэлд нэвтрэх боломж, мэдээллийн аюулгүй байдал
  • - Эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэнд, шим тэжээлтэй хүнсний хүртээмж, хүнсний аюулгүй байдал
  • - Санхүүжилтийн эх үүсвэр, амьдрахад хүрэлцээтэй цалин хөлс, амьдралын өртгийн судалгаа, хүртээмжтэй зээлийн боломж, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт
  • - Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, ажилтнуудад олгох сургалт, ижил тэгш харилцаа ба ялгаатай талуудын оролцоо
  • - Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, химийн бодисын аюулгүй хадгалалт ба хэрэглээ, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба иргэдийн худалдан авах чадвар, хүрэлцээ
2. Байгаль орчны аюулгүй байдлын үзүүлэлтүүд
  • - Агаар, ус, ургамал, хөрсний бохирдол, нөөцийн хомсдолд тавих хяналт
  • - Цаг уурын өөрчлөлтийн эмзэг байдал, нөлөө, хүлэмжийн хийн ялгаруулалт, үйлдвэржилт ба эко үйлдвэрлэл
  • - Ан амьтны амьдрах орчин ба нүүдэллэх зам, мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэгчдийн орчин, нүүдлийн ба фермийн аж ахуйд байгаль орчны нөөцийн хүртээмж, нөөц
  • - Уул уурхай, байгалийн баялгийн нөөц, хортой ялгаруулалт ба нөөцийн хэрэглээний хяналт
  • - Цэвэр технологи, ногоон технологи, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, инновацилаг технологийн төсөл
  • - Хог хаягдлын менежмент, дахин боловсруулах үйлдвэрүүд, материалын дахин эргэлдүүлэлт буюу тойрог эдийн засаг
  • - Бүтээгдэхүүний орц найрлага, байгальд био задралд орох чадвар, сав баглаа боодлын материал, байгаль орчинд ээлтэй байдал
3. Засаглал, менежментийн үзүүлэлтүүд
  • - Дээд удирдах байгууллагын бүтэц, төлөөллийн чанар, үйл ажиллагааны нөлөөнд орж буй талуудын хэрэгцээ хүлээлтийг харгалзан үздэг байдал, ёс зүйтэй бизнес, ёс зүйтэй менежмент
  • - Гүйцэтгэх удирдлага ба ажилтнуудын цалин хөлс, түүний гүйцэтгэлийн үнэлгээ хийх аргачлал, хэмжих үзүүлэлт, түүнд тогтвортой хөгжлийн хэмжих үзүүлэлтүүд орсон байдал
  • - Өмчлөл, эзэмшил, тэдгээрийн тогтвортой хөгжил ба нийгмийн хариуцлагын үүрэг амлалт
  • - Олон нийтийн харилцаа, ил тод тайлагнал, хэвлэл мэдээлэл болон иргэдэд нээлттэй шилэн данс, нягтлан бодох бүртгэлийн тайлан мэдээ, түүнд тогтвортой байдлын тайлан, татварын тайлагнал ба төлөлт
  • - Кибер аюулгүй байдал, бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр ашиглаагүй эсэх, авлига хээл хахуулийн эсрэг менежмент
  • - Нийгэмд болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх, оффсет төлбөр төлөх үүрэг амлалт
Та байгаль орчин, нийгэм, засаглалд хамааралтай ямар ч ажил хийдэг байсан, таны ажил мэргэжлийнхээ талбарт хийж буй эерэг өөрчлөлт бидний тогтвортой ирээдүйн төлөө байх болно. ☺️




Popular posts from this blog

Монгол Улсын алсын харааг зорилготой болгох нь, Б.Бат-Оргил, Чэвнэр 2022/23

Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой -Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)