Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой -Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга
Энэхүү подкастын дөрөв дэх дугаарт Олон улсын эко тэмдгийн сүлжээ (Global Ecolabelling Network) байгууллагын Нарийн бичгийн дарга Гарет Жонстон оролцлоо. Тэрбээр улс орнуудын Засгийн газрууд, бодлого тодорхойлогч нарт тогтвортой хөгжлийн бодлого, стандартчлалын чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан туршлагатай олон улсын экспертүүдийн нэг юм. Австрали Улсад амьдардаг Щотланд хүн бөгөөд өөрийнхөө гэрийг хотоос гадна хөдөө нутагт байгуулж, гэрээ нарны эрчим хүчний үүсгүүрээр цахилгаан дулаанаар хангадаг, хашаандаа жижиг ферм ажиллуулж, хүнсний хэрэгцээгээ өөрөө хангадаг зэргээр "тогтвортой амьдралын хэв маяг"-ийг танилцуулж байгаад нь бахархмаар байлаа. Чингис Хаан болон Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн соёл, амьдралын хэв маяг нь хэрхэн гайхалтай байгальд болон хүнд ээлтэй байсан талаар тэрээр мөн судалсан байгаа юм. Дэлхий хотын төвлөрөл рүү биш, хөдөө орон нутагтаа, цэвэр агаарт, байгалийн сайханд хэрхэн сайхан амьдрах тал руу чиглэж, "Тогтвортой амьдралын хэв маяг"-...