2025 оны 3 сард "Бодлогод дуу хоолойгоо хүргэе!" арга хэмжээ зохион байгуулна

🎓🇬🇧 Чэвнингийн Тэтгэлгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад (ИБУИНХУ)-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдийн хөтөлбөрөөс сан байгуулж, эх орондоо сурсан мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй төгсөгчдийн төслийг дэмждэг. 🌍✨ 2015-2016 онд Англи, Уэлс, Щотланд, Умард Ирландад мастерын хөтөлбөрт хамрагдсан Чэвнингийн төгсөгчид "Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" 🎙 төслийг санаачлан, 2024-2025 онд Чэвнэрүүдийн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулах, бодлогод ашиглаж болох сайн туршлагын мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. 🇬🇧 ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцах нь маш өрсөлдөөнтэй. 📊 400 өргөдөл тутамд зөвхөн 1 оюутан сонгогддог ба 🇲🇳 Монгол Улсаас одоогоор 200 гаруй оюутан мастерын сургалтанд хамрагдаад байна. Жил бүр 1800 орчим гадаад оюутан ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцдаг. 📚 "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ" ✍️ Өвөртөлж ирсэн эрдмээс нь хуваалцаж буй манай подкаст, блогийг дэмжиж, хүргэж буй дуу х...