2025 оны 3 сард "Бодлогод дуу хоолойгоо хүргэе!" арга хэмжээ зохион байгуулна

 🎓🇬🇧 Чэвнингийн Тэтгэлгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад (ИБУИНХУ)-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдийн хөтөлбөрөөс сан байгуулж, эх орондоо сурсан мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй төгсөгчдийн төслийг дэмждэг.

🌍✨ 2015-2016 онд Англи, Уэлс, Щотланд, Умард Ирландад мастерын хөтөлбөрт хамрагдсан Чэвнингийн төгсөгчид "Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" 🎙 төслийг санаачлан, 2024-2025 онд Чэвнэрүүдийн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулах, бодлогод ашиглаж болох сайн туршлагын мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.

🇬🇧 ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцах нь маш өрсөлдөөнтэй.
📊 400 өргөдөл тутамд зөвхөн 1 оюутан сонгогддог ба 🇲🇳 Монгол Улсаас одоогоор 200 гаруй оюутан мастерын сургалтанд хамрагдаад байна. Жил бүр 1800 орчим гадаад оюутан ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцдаг.

📚 "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ"

✍️ Өвөртөлж ирсэн эрдмээс нь хуваалцаж буй манай подкаст, блогийг дэмжиж, хүргэж буй дуу хоолойг нь бусдад түгээгээрэй! 🎙🌍

🤝 Чэвнингийн Төгсөгчдийн Сүлжээ
🌐 Chevening Alumni Network-д нэгдсэнээр төгсөгчид хэрэгтэй мэдээллээр хангагдах, дэлхийн өнцөг булан бүрт буй Чэвнингийн төгсөгчидтэй ажил, амьдралаараа холбоотой байх гайхалтай боломжтой.

💡 Чэвнингийн тэтгэлгээр төгсөгчид жил бүр төслийн саналаа илгээж, олон улсын төслүүдээс өрсөлдөн, шалгарсан 1-2 төсөл нь улс орондоо хэрэгждэг.
📲 Дэлгэрэнгүйг эндээс уншаарай: https://www.chevening.org/resource-hub/alumni/programme-fund/

🎙🌏 "Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" төслийн хүрээнд...
Чэвнингийн хөтөлбөрийн төгсөгчид ярилцлага хөтлөх, блог бичих, подкастанд оролцох зэрэг сайн дурын ажлыг үнэ төлбөргүй хийж байна. 🇲🇳 МУ-ын хөгжлийн төлөө тогтвортой байдлын чиглэлээр дуу хоолойгоо хүргэж буй багийнхандаа баярлалаа!

🎉 2025 оны 3 сард "Бодлогод дуу хоолойгоо хүргэе!" арга хэмжээ
📅 Энэхүү арга хэмжээ нь подкастын мөрөөр хэрэгжүүлэх байнгын төслийн саналуудыг хөрөнгө оруулагч, бодлого тодорхойлогч шийдвэр гаргагч нарт танилцуулах зорилготой.

Биднийг дэмжээрэй! 🎉
#CheveningMongolia 🇲🇳 #VoicesForSustainability 🎙 #PolicyChange 📜 #CheveningAlumni 🌏 #SustainableDevelopment ♻️ #MakeYourVoiceHeard 🎤 #CheveningNetwork 🤝 #EducationForChange 📚 #GlobalLeaders 🌐 #Mongolia 🇲🇳


----- 


🌍 What is the Chevening Alumni Program Fund?

The Chevening Alumni Program Fund supports graduates who studied in the UK under the Chevening Scholarship and are now contributing to sustainable development in their home countries. 🇲🇳✨

Graduates from the 2015-2016 master's programs in England, Wales, Scotland, and Northern Ireland initiated the "Voices for Sustainability" project, sharing knowledge and best practices with the public and policymakers.

“From lands where even wild geese cannot reach,
A person returns bearing knowledge.”

Support our podcast and blog, amplifying the voices of Chevening alumni who are driving change!

🎙 Join us in March 2025 for “Make Your Voice Heard in Policy!”
We’ll present project proposals inspired by the podcast to investors and decision-makers to foster continuous initiatives.

📲 Support and Connect!
Join the Chevening Alumni Network to stay connected with alumni worldwide and share valuable insights.
Website: https://www.chevening.org/resource-hub/alumni/programme-fund/

#CheveningAlumni #VoicesForSustainability #PolicyChange #SustainableDevelopment #Mongolia #CheveningMongolia #MakeYourVoiceHeard #CheveningNetwork #EducationForChange #GlobalLeaders




Comments

Popular posts from this blog

Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

2022/23 Чэвнэр Б.Бат-Оргил, Подкаст №2-н блог: Төрийн бодлого, үнэ цэнэ, инноваци

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)