Posts

2025 оны 3 сард "Бодлогод дуу хоолойгоо хүргэе!" арга хэмжээ зохион байгуулна

Image
 🎓🇬🇧 Чэвнингийн Тэтгэлгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад (ИБУИНХУ)-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдийн хөтөлбөрөөс сан байгуулж, эх орондоо сурсан мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй төгсөгчдийн төслийг дэмждэг. 🌍✨ 2015-2016 онд Англи, Уэлс, Щотланд, Умард Ирландад мастерын хөтөлбөрт хамрагдсан Чэвнингийн төгсөгчид "Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" 🎙 төслийг санаачлан, 2024-2025 онд Чэвнэрүүдийн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулах, бодлогод ашиглаж болох сайн туршлагын мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. 🇬🇧 ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцах нь маш өрсөлдөөнтэй. 📊 400 өргөдөл тутамд зөвхөн 1 оюутан сонгогддог ба 🇲🇳 Монгол Улсаас одоогоор 200 гаруй оюутан мастерын сургалтанд хамрагдаад байна. Жил бүр 1800 орчим гадаад оюутан ИБУИНХУ-д Чэвнингийн тэтгэлгээр суралцдаг. 📚 "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ" ✍️ Өвөртөлж ирсэн эрдмээс нь хуваалцаж буй манай подкаст, блогийг дэмжиж, хүргэж буй дуу х...

Сэтгэлзүйч А.Хонгорзул Подкаст №3-аас хийсэн нийтлэл

Image
Та өмнө нь ахмад настнуудын тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь хуу хаман авхуулдаг тухай сонсож байсан уу? Банканд ажилладаг нэг найз маань саяхан уулзахдаа үнэнээсээ сэтгэл нь хөндүүрлэн ийн ярьсан юм. “Нэг эмээ хүүхэдтэйгээ тэтгэврийн зээл авахаар сууж байхдаа миний охин эгчдээ ядаж даралтын эм авах мөнгө үлдээгээд өгөөрэй ” гэж манай найз охинд шивнэх шахуу хэлжээ. Харин нөгөө талд хүүхдүүд нь тултал нь зээл гаргуулж авахаар хээв нэг сууж байсан гэж ярилаа. Бас нэг өвөө эм авах шаардлагатай болоод тэтгэврийн мөнгөө авах санаатай банкан дээр ирээд тэтгэврийн мөнгийг нь хүүхэд нь юу ч үгүй хоосолсныг олж мэдээд нулимс нь цийлгэнээд гарч байгааг харж тэсэлгүй өөрт байсан 20 мянган төгрөгөө өгөөд гаргасан даа гэж ярив. Яг л ийм олон бодит амьдралын жишээнүүд нийгмийн сүлжээгээр ч гэсэн хөвөрдөг. Энэ тухай бидний подкаст № 3-т орсон зочин сэтгэл зүйч А. Хонгорзул “Ахмадуудын эсрэг үйлдэгдэж байгаа бие махбод болон сэтгэл зүйн хүчирхийлэл” их байдаг ч хүмүүс төдийлөн анзаардаггүй, эсвэл хөгши...

Подкаст №4 Гарет Ж-той хийсэн ярилцлагын Англи-Монгол орчуулга

Image
Энэхүү "Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой" подкастын дөрөв дэх дугаарт Олон улсын эко тэмдгийн сүлжээ (Global Ecolabelling Network) байгууллагын Нарийн бичгийн дарга Гарет Жонстон оролцлоо. Тэрбээр улс орнуудын Засгийн газрууд, бодлого тодорхойлогч нарт тогтвортой хөгжлийн бодлого, стандартчлалын чиглэлээр зөвлөгөө өгч ажилласан туршлагатай олон улсын экспертүүдийн нэг юм.  Австрали Улсад амьдардаг Щотланд хүн бөгөөд өөрийнхөө гэрийг хотоос гадна хөдөө нутагт байгуулж, гэрээ нарны эрчим хүчний үүсгүүрээр цахилгаан дулаанаар хангадаг, хашаандаа жижиг ферм ажиллуулж, хүнсний хэрэгцээгээ өөрөө хангадаг зэргээр "тогтвортой амьдралын хэв маяг"-ийг танилцуулж байгаад нь бахархмаар байлаа. Чингис Хаан болон Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн соёл, амьдралын хэв маяг нь хэрхэн гайхалтай байгальд болон хүнд ээлтэй байсан талаар тэрээр мөн судалсан байгаа юм. Дэлхий хотын төвлөрөл рүү биш, хөдөө орон нутагтаа, цэвэр агаарт, байгалийн сайханд хэрхэн сайхан амьдрах тал руу ...

Exporting Arts and Culture Internationally - Producer of 'Mongol Khan' theatrical play, a Chevening scholar Bayartsetseg (Bella)

Image
The introduction of the play Mongol Khaan at the Coliseum Theatre in London, United Kingdom, marked a significant milestone for Mongolia. Following its performance in London, the play was showcased in Singapore at the end of 2024, and preparations are now underway to bring it to countries such as Japan and the United States. The Mongol Khaan project has become a prime example of exporting Mongolian theater internationally. Not only does this production promote the Mongolian language, culture, and arts globally, but it also involves over 100 Mongolians in its team, who have successfully performed as a full cast on international stages. This collaborative effort has been a source of pride, as the team navigates daily challenges, adapts to new environments, and overcomes hurdles in marketing and introducing the play to global markets. During a visit to Mongolia to take a break from my studies in the UK, I had the chance to watch the Mongol Khaan play with a friend. It was an incredible...

Соёл урлагийн салбарыг олон улсад экспортлох нь: Чэвнэр А.Баярцэцэг, Подкаст №1-н блог

Image
Монгол Хаан жүжгийг Монгол Улсаас анх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондонгийн Коллосиум театрт танилцуулсан нь Монголчуудын хувьд багагүй амжилт байлаа. Цаашлаад тус жүжгийг 2024 оны төгсгөлд Сингапур улсад тоглуулсан ба одоо Япон, АНУ зэрэг бусад улсад тоглуулахаар бэлтгэл хангаж байна.  Монгол Хаан төсөл бол театрын жүжгийн олон улсад гарч буй нэг том жишээ болж байгаа нь сайн тал. Энэ жүжиг Монгол хэл, соёл, урлагийг олон улсад таниулахаас гадна 100 гаруй монгол хүн төслийн багт ажиллаж, бүтэн бүрэлдэхүүнээрээ олон улсын театрт тоглолт хийж байгаа нь бахархам багийн ажил. Энэ явцад олон олон зүйлийг өдөр тутамдаа сурч мэдэх, шинэ орчны шаардлагад нийцэх, дасан зохицох, маркетинг сурталчилгаанаас эхлээд зах зээлд таниулах талд нилээн сорилттой, амжилттай байгаа.  Их Британид суралцаж байх хугацааныхаа дундуур Монголд ирж амрах үеэрээ би найзтайгаа Монгол Хаан жүжгийг үзэж таарсан юм. Гайхалтай жүжиг байсан. Хамт үзсэн найз маань тайзны арын уран бүтээлчидтэ...

2022/23 Чэвнэр Б.Бат-Оргил, Подкаст №2-н блог: Төрийн бодлого, үнэ цэнэ, инноваци

Image
Монгол Улсын алсын харааг зорилготой болгох нь: 2022/23 онд Чэвэнингийн тэтгэлгээр ИБУИНХУ-н Лондон Коллежийн Их Сургуульд "Олон нийтийн бодлого, үнэ цэнэ, инноваци" мэргэжлээр суралцаж төгссөн Б.Бат-Оргил "Тогтвортой хөгжлийн дуу хоолой - Подкаст №2"-т оролцсон сэдвийнхээ дагуу блогоо танилцуулж байна: "Монгол Улсын алсын харааг зорилготой болгох нь" Монгол Улсын Засгийн Газар “ Алсын Хараа 2050 ” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгж үү лж эхлээд нэлээдг ү й хугацаа өнгөрчээ. Тус бодлогын гол зорилго нь 2050 онд Монгол Улсыг ямар хөгжил, дэвшилд х ү рсэн байхыг зураглахад оршиж байгаа. Ингэхдээ “ 2050 онд Монгол Улсыг нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно ” гэж тусгажээ. Засгийн газрын з ү гээс улсын хэмжээнд урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан баталж, хэрэгж үү лэх болсон нь мэдээж сайшаалтай. Харин бодит байдал дээр 2050 оныг хүлээж суух зуур улсын хэмжээнд иргэдийн амьдрал...